Thursday, December 27, 2012

Saturday, September 15, 2012

Wednesday, August 4, 2010

Sunday, May 16, 2010

eelaf

haha


fafaf

2


2. Бэлтгэл

Шинэ он гарлаа. Ердөө 3 хоноод Казак явна гэж байгаа. 1 сарын 1-нд гэртээ өнжиж байгаад орой нь МС ах ирсэн гэхээр нь яваад очив


Том ахаас адис авлаа. Пааб-п сууж нилээн ярьж байгаад харив.(морь гэдэг пааб). Маргааш нь 6-р сургууль дээр дуулианы бэлтгэл гэсэн нэртэйгээр заал өгдөг учраас тэнд манайхан цуглав. Магадгүй энэ нь ангийн зарим нөхөртэй явахаасаа өмнө тааралдсан сүүлийн уулзалт байсан байх. Болор юмаа бэлдэж байна гээд ирсэнгүй. Тараад РС-длээ. Бернардад, Хавк, Идэрээ бид 4 фифа-длаа. Бас Идэрээ бид хоёр 1v1 хийсэн санагдаж байна. ххаха Идэрээгийн үгийн хэлүүлж билээ. За ингээд алимны хотоос гажаад явчлөөөө......

Хавк уг нь та 2 явах юм чинь би явна гээд Мобикомын захиралаас мөнгө гуйх гэтэл захирал өөрөө хөдөө зугаалгаар явсан гээд ерөөсөө бүтэж өгөхгүй. 12 сарын 31-нд ,1-нд , 2-нд, 3-нд хүртэл мань явнаа тэдэн хувийн баталгаатай гээл, яг хэд гэнүүт 80, 90 л гэнэ. Тэгснээ гэнэт л өнөөх 80, 90 нь 0 болцон. Аргагүй дээ бүх юм билэт этрээ захиалчаад байхад мань хавк мөнгөө ч аваагүй бараг захиралтай нь ч уулзаагүй гүйж байдаг. Уг нь өөрөө их явах сонирхолтой байсан. Олико явахгүй хар Лхагваагийн бүх мөнгө минийх гэж бодхоор л .. гэж байсан хүүхэд сүүлд дуулианаа авч гарна даа гээл үлдсэн дээ.

1 сарын 3-нд 12 цагт ангид хурал хийх болон ангийхний уулзалт болсон. Бүх юм бэлэн болсон байж. Маргааш өглөө 6 цагт нисэх дээр очоод 7.10-т ниснэ. Баян-Өлгийд 2 хоноод цаашаа Алмата руу нисэх юм гэнэ. Баян-Өлгийн нислэг 7 хоног бүрийн Даваа, Пүрэв гаригт нисдэг юм байна. Аа харин Өлгийгөөс Алмата хүрэх нислэг 7 хоногт ганц Лхагва гаригт ниснэ. Хэрэв бид Пүрэв гариг буюу 1 сарын 7-нд гарсан бол тэндээ дахиад 6 хоног хүлээвэл аль хэдийн 13 болчино.

Ангийхан бүгд үдэлтийн байдалтай харагдсан. Бидэнд хандив өргөснийг энд хэлэхгүй байж болшгүй нь. Нарийн ширийн тоог нь би сайн мэдэхгүй ч Тэлмүүний аав бидэнд 50'000 төгрөг сайн яваарай гэсэн ерөөлийн доор өгсөн. Харин ангийн хүхэд тус бүр бага зэрэг мөнгө босгосоор 90'000-ээд мянган төгрөг болж нийтдээ 140 гаруй төгрөг(миний л мэдэж байгаагаар) бидэнд өгсөн нь их хэрэг болсон билээ. Мөнгөн дүн чухал биш гол нь бидэнд маш их урам зориг өгч итгэл найдвар хүлээлгэж байгаа нь энэ. Бүгдэнд нь маш их баярлалаа гэж дахин хэлье ээ.

Болор Ундармаа 2 тэр өдөр нэг л онцгой.(Тэрнээс хойш өнөөг хүртэл тасралтгүй онцгой). Би анх удаа л харж байгаа нь тэр.
Болороог бас дажгүй туршлагатай гэж бодоод юу юу авч явах шаардлагатай вэ гэж асуугаад хэлснээр нь юмнуудаа авч явдаг. Гэтэл хожим бас ийм л юм хэрэгтэй байж гэж бодож л байсан. Жишээ нь: Төрийн далбаа, монгол төгрөг, сувенир г.м. Тэгэхээр Болороо суга гэсэн үг...лол

Энэ 2-г хараад ангид шал дэмий суугаад байх зав байсангүй. Учир нь тэр өдөр амжуулах ажил маш их байлаа. ХАвкаас Суурийн Ipod-ийн авна, цэнэглэгч авна, оймс улавч авах, цагаа засуулах бас энд тэнд ирж бууз идээч гэсэн урилга. Ангиас Суурь баавгай 2-г дагуулаад гарлаа. Авахыг зорьсон бүх юмаа аваал мөнгө яг дууслаа. Бас баавгайгаас 2 чихэвчний оролттой МП-г нь гуйж авав. Энэ нь хожим Болор бид 2-т зөндөө их хэрэг болсон. Онгоцонд зэрэгцээ сандалд 2-лаа зэрэг амаа хөдөлгөөд 2-лаа зэрэг хөдөлгөөн хийгээд л баллана шүүдээ.
Ангид иртэл ангийхан тарчиж. Хавк ирцэн мань явахаа больцоон гээд Б-д покэрдож байхым. Тэгээд Баавгайгаас хэдэн Монте Кристо авчаад харих гэтэл Бүрнээ өнөөх домог болсон Миллионд бүгд байна хүрээд ир гэж залгадаг байгаа. Бүгдийн дагуулаад Миллион орлоо. Тухайн үед манайхан миллионоор эхний хэдэн удаа л үйлчлүүлж байв. Энд тэндээс дуудаад байвч нөхөдтэйгөө нэг сэтгүүл уншчаад гарахаар шийдэв. Үтэр түргэн урдхаа дуусгачаад тэнд байсан хүн бүрийн урд очиж хувийн салах ёс гүйцэтгэчээд хавк суурь 2-ыгоо дагуулаад тэндээс яаран гарав. Өвөөгийнд очиж бууз идчихээд бас гар цайлгах хэдэн монгол төгрөгөөр мялаалгуулаваа. Бас өөр газраар явсааран явсааран оройн 21.30. Бэлдсэн хувцас нтр юу ч байхгүй. Баатархүүтэй хэвж нилээдгүй юм ярьж байгаад салах ёс гүйцэтгэв. Гэртээ ирээд бүх юмаа бэлдэв. Хувцаснуудаа боож байхад аав загнаад болдоггүй яасан их хувцас юм.. Гэтэл над шиг бага хувцастай над шиг жижигхэн ачаатай хүн манайхны дунд байсангүй. Ipod 2 МП утасандаа дуу хуурнуудаа хийх гэж бас бөөн юм болов. Хуулж байхад КОМ-ийн арзээтэг салж малж т1тэж уур хүргэнэ. Хаа очиж хөгжимний асуудал Болор бид 2-т тулгараагүй ээ. Баавгайгийн 2 оролттой МП, миний баттерейгаар ажилладаг цагаан МП, Суурийн цагаан IPod, 1gb мемори-тэй утастай явсан. Аа бас тэр чинь тактиктай сонсоноо. Онгоц эсвэл зүгээр суух зэрэг зэрэгцэж суусан үед баавгайгийн 2 оролттой МП-г ашиглана, орой унтах хичээл хийж байх үед утасаа ашиглана, харин зүгээр үед МП Ipod-oo нэг нэгээр нь авчина. хэхэ. Аавын өгсөн арц хүжийн авах юмнуудаа баглах зэрэг ойр зуурын юмаа бэлдээд усанд орж барьсаар байтал 2 цаг өнгөрч байх юм. Унтыдөө гээд хэвтэв. Унтъя ч гэж 2 цаг унтаал эргээд босох газар байлаа. Зарим хүн амьтан руу үдэлтийн мсж этр бичиж байтал унтцан байлаа.....
Маргааш Каз явна.............


Үргэлжлэл бий....

1

Зиа тэхээр юунаас эхэлхээ мэддэггүй ээ. Эхнээс нь л эхэлнэ л дээ.




1. Чихдүүлсэн нь

21-р зууны эхний аравны төгсгөлд нэг том асуудал Болор, Жигүүр, Лувсаа, Од зэрэг Нармандах багшийн олимпиадын гэх тодотголтой шавь нарт тулгарч байсан. Казакстан улс руу олимпиадад манай баг оны эхэнд явж байсан билээ. Манай аав үүнийг эртнээс бүр өнгөрсөн жил ч хөөцөлдөж байсныг би мэднэ. РСФМСШИ(Олимпиадыг зохион байгуулж буй Жаутыковын нэрэмжит сурууль. Хожим бид иймээр тэмдэглэх болно) сургуультай аав байнга майл-ээр харьцаж байсан. Энэ олимпиадад аав багш 2 намайг явуулна гээд бүр шийдцэн байлаа. Учир нь өмнөх 5-р олимпиадад би гэдэг хүн чинь явдаг дээрээ гаццан юм чинь. Үүний учиг нь өнөөр гайхал эдийн засгийн хямрал. Спонсор гээч юм байхгүй бол нэг хүүхэд сая долоон зуун мянган төгрөг өөрөөсөө цацаад зүгээр нэг олимдиадад яваад ирнэ гэдэг бол монголын ямар ч гэр бүлийн хувьд ёстой үлгэрийн далай. Хар Лхагвааг эс тооцвол.

Ер нь би анхандаа казак явах ямар ч сонирхол байгаагүй. Аав багш 2-лаа дээр гарчаад МОТОР-доод байдаг. Гэвч би гэрээсээ мөнгө аваад казакт очиж цацаж юугаа хийхсэн билээ. Дээр нь бэлтгэл, форм гээч юм түй ч байхгүй. Гэхдээ нүхдүүд маань ивээн тэгтэгч гээч юм олчуул явна гээд тэгдэг. Ер нь бол ямар ч тэнэг хүнд май энэ мөнгө, энэ мөнгөөр чи гадаадад аялаад ир гэвэл лав үгүй гэхгүй ээ.
Лувсаа маань форм нь ч тэр явах сонирхол нь ч тэр надаас хэд дахин илүү байсан гэдгийг би мэдэж байлаа. Иймдээ ч аав нэг спонсор гээд яриад байхаар нь би аавд хэллээ л дээ. Тэртээ тэргүй манай гэрээс мөнгө гарахгүй нь тодорхой юм чинь тэр спонсорын сумыг Лувсаа руу чиглүүлвэл яадын бэ? медал авах найдлагатай бас явах сонирхолтой нь явсан дээр байлгүй дээ гэтэл аав юм дуугарсангүй. Бодвол гомдсон л доо. Аргагүй л дээ эртнээс тэгж их хөөцөлдсөн бас өмнөх жил явж чадаагүй хүүгээ явуулах талаас бүхнийг хийж байдаг. Гэтэл өөдөөс нь би явахгүй ээ гэхээр яах бол.
Гэхдээ би үнэнгээсээ явах сонирхол байгаагүй. Ядаж байхад хажуунаас Цэнгүүн "та нарыг байхгүй д энд ямар гоё юм болно гээч" гээд хорхой хүргээд байдаг. Нөхцөл байдал тухайн үед багш аав 2 намайг чихдэх гээд байдаг, би гэдэг хүн явах сонирхолгүй байдаг, надад спонсор олдох магадлал 30%-тай байдаг. Хэрэв Спонсор олдохгүй бол би хаа нэг тийшээ мурина гээд шийдцэн байж билээ. Спонсор олдвол би хэнээс ч илүү гоё яваад ирнэ. Учир нь надад медал нтр гэж бодоод байх юм байхгүй. Харин олдохгүй бол нил сэтгэлийн дарамт...

Нэг хэсэг би их завгүй, аав завгүй. Хааяа орой аав согтуу миний хүү казак явна гээл үнсдэг. Тэхээр нь би санхүү гээд асуунгуут аав зүгээрээ бүх юм ок болцон гээл байдаг байсан. Тэхээр нь за яахав явбал одоо явхаас даа гэж боддог ч явах хүсэл минь 50%-аас давдаггүй байсан. Тухайн үед ёндоо байвал Казак явахгүй гэж байсан нь одоо бодоход ертөнцийн хамгийн дүмбүү үг мэт.

Шинэ жил мил гээл Казакстаны асуудалд толгой гашилгалгүй явсаар 12 сарын сүүлийн хэдэн өдрүүд эхлэв. Нараа багш сэтгэл зүрх аль хэдийн казакт очцон бөөн баяр. Балай юм шиг бэлтгэл хийлгээд байсан санагдаж байна. Тэр тусмаа МХ-ийн төрсөн өдрөөр шүү. Төрөөгүй хэн байсын, одоо та нар явахад хэд хоног үлдсэн байна гээл......

Багш аль болох олон хүн чихдэхийг хичээнэ. Бүгдэнгийх нь аав ээж рүү ярина. Боб хамгийн АЙМАР чихдүүлсэн гэж хэлж болно. Бидэнд Алматы орох 2 зам байсан. Нэг нь ноднингийх шиг Баян-Өлгий - Алматы гэж явах эсвэл дан вагоноор Новосибирск - Алматы гэж явах сонголт байсан. Эхний сонголт 2 дахь сонголтоос зуун мянган төгрөгөөр илүү зардал гарна. Гэвч эхнийх дан нислэг юм чинь хэдхэн л цаг. 2дахь нь харин 7 гаруй хоног. Бас Новосибирск хот нь их хөл хөдөлгөөн ихтэй яавал яачдаг газар юм гэсэн. 6 хүн явсан юм гэнэ лээ гэжээж магадгүй л газар.

Аеро Монгол бид нарыг Баян-Өлгий хүртэл үнэгүй нисгэнэ гэдэгээ мэдэгдэв. Болороогийн аавын ач гавъяа л даа. Тэгээд цаашаа бид 661 доллараар Алматы хүрж болно. Иймд анхнаасаа бид ингэж тохиров. Явах бүх хүмүүс Баян-Өлгий хүртэл зардалыг Боб-ын ааваар аргалуулаад Боб-ын цаашаа явах зардалыг хувааж төлнө гэж. Хэрэв дээр дурьдсан Алматы хүрэх эхний сонголтыг сонгосон бол шдээ. Новосибирскээр явахаар болсон бол Болор үхсэн ч явахгүй байлаа. Би ч Болор байхгүй бол яваад юүкэв л гэж байсан. Хавк та 2 явахгүй бол би явахгүй гэсэн.

Над руу 500'000 төгрөг гэсэн бичигтэй сум зүглэсэн гэж байна. Гэвч энэ сум Лувсаа чиглэх боломжгүй ажээ. Учир нь ээжийн найз эмчийн тусламж юм байна. Харин тэгээд үлдсэн сая гаруй төгрөг манай гэрээс гарах болчоод байдаг юм байна. 12 сарын 30-ны өдөр мх-ийн гэрээс иртэл аав хуралд явчиж. Эцэг эхчүүд одоо л яг шийдээ гаргаж байна гэж ээж хэлэв.

Тийм их мөнгө гэрээсээ авч гараад тийм их дарамттай яаж би олимпиадад орно гэж явхым бэ. Ядаж бэлтгэл сайн байсан бол өөр хэрэг. Зүгээр л мөнгө үрэх гэж л явж байгаа хүн шүү дээ үнэндээ.
Энэ санаагаа аавд хэлтэл аав зүгээр яв л гэж байсан. Тэр оройдоо Болор луу байн байн яриал яасан юу болж байна гээл. Эцэг эх багштайгаа нээх сөрөөд яахав боломгүй бол хөтлөлцөөд явы даа. Гэхдээ 2-лаа маргааш л жинтэй юм хийж үзье гэж тохироод унтав. Маргааш Лувсаа явж чадахгүйн тодорхой болов. Учир нь Лувсаа бүх мөнгөө өөрөөсөө гаргах байсан тул ийн явахаас татгалзаж паспортоо хаясан нэрийдлээр нэрээ татаж авав. Од бас боломжгүй гэв. Бас л өнөөх санхүү. Орших худлаа болсон гэв. Идэрээ бүүр өмнө үлгэрийн далай болсон. Хавк яавал яачина. Отгоо Бернард 2 харин бүр 100 % болов. Урд шөнө нь Боб бид 2 бүр боломгүй бол 2-лаа Мо-г чихдээд 3-уулаа явы гэж байсан гэвч Мөнхдалай ах өөрийн хүүгээ явуулахгүй гэдгээ мэдэгдэв. Олико 100% байж байгаад гэнэт явахгүй болсон. Нарийн учрийг сайн мэдэхгүй ээж нь л нэг юм болсон нь үнэн.

Намайг явахгүй бол Боб явахгүй. Тэхээр багш Отгоо Очироо 2-той л явна. Тэгээд багш бид нарт болон надад их л гомдоно доо. Нөгөө талаас яаж би сая төгрөгөөр тоглохов дээ гэсэн бодол толгой гашилгана. Багш намайг мотордооол, аав утасны цаанаас загнаал харин ээж болхоор миний талд.

Хичээл тараад РС дэх гээд байж байтал Болор мсж бичив. Ир хурал хийнэ гэсэн байв. Очтол бүгд байв. Жоохон байж байгаад захирал, нийгмийн ажилтан, сургалтын менежер нар орж ирээд үг хэлэв. Сургууль багшийн зардлыг дааж байгаа мөн Болорт 400 билүү 300 төгрөгний туслалцаа үзүүлнэ гэдгээ мэдэгдэв. Бидэнд найдлага их тавьж байгаагаа хэлээд яриа өндөрлөтөл ээжээс мсж ирэв.

Үлдсэн зардлыг өөр компани даахаар болсон гэнэ !!! солиотой... би инээж байгаад л казак явахаар боллоо шүү дээ. Намайг аз дайрсан гэж хэлж болно. Яагаад гэвэл улсын байгууллагын бүх тооцоо баланс 12 сарын 20-оор хаагддаг. Тэрнээс хойш спонсорлох сэтгэлтэй хүн нилээд хэд байдаг ч мөнгө гаргаж өгөх боломж түй ч байдаггүй билээ. 2009 оны хамгийн сүүлийн өдөр ийм тохиолдол гарна гэдэг бол ёндоо... Бурхан намайг яв гэсэн юм байлгүй.

Боб : Танай гэрээс нэг ч зоос гарахгүй юу?
Ж: гарахгүй
Б:Тэхээр чи явна?
Ж:Тиймээ би явна.
Б:Тэгвэл би явна.

Ингэж 2 найз тэврэлдээд Хазахстан улс руу олимпиадад явхаар болсым даа



Үргэлжлэл бий...