Sunday, May 16, 2010

2


2. Бэлтгэл

Шинэ он гарлаа. Ердөө 3 хоноод Казак явна гэж байгаа. 1 сарын 1-нд гэртээ өнжиж байгаад орой нь МС ах ирсэн гэхээр нь яваад очив


Том ахаас адис авлаа. Пааб-п сууж нилээн ярьж байгаад харив.(морь гэдэг пааб). Маргааш нь 6-р сургууль дээр дуулианы бэлтгэл гэсэн нэртэйгээр заал өгдөг учраас тэнд манайхан цуглав. Магадгүй энэ нь ангийн зарим нөхөртэй явахаасаа өмнө тааралдсан сүүлийн уулзалт байсан байх. Болор юмаа бэлдэж байна гээд ирсэнгүй. Тараад РС-длээ. Бернардад, Хавк, Идэрээ бид 4 фифа-длаа. Бас Идэрээ бид хоёр 1v1 хийсэн санагдаж байна. ххаха Идэрээгийн үгийн хэлүүлж билээ. За ингээд алимны хотоос гажаад явчлөөөө......

Хавк уг нь та 2 явах юм чинь би явна гээд Мобикомын захиралаас мөнгө гуйх гэтэл захирал өөрөө хөдөө зугаалгаар явсан гээд ерөөсөө бүтэж өгөхгүй. 12 сарын 31-нд ,1-нд , 2-нд, 3-нд хүртэл мань явнаа тэдэн хувийн баталгаатай гээл, яг хэд гэнүүт 80, 90 л гэнэ. Тэгснээ гэнэт л өнөөх 80, 90 нь 0 болцон. Аргагүй дээ бүх юм билэт этрээ захиалчаад байхад мань хавк мөнгөө ч аваагүй бараг захиралтай нь ч уулзаагүй гүйж байдаг. Уг нь өөрөө их явах сонирхолтой байсан. Олико явахгүй хар Лхагваагийн бүх мөнгө минийх гэж бодхоор л .. гэж байсан хүүхэд сүүлд дуулианаа авч гарна даа гээл үлдсэн дээ.

1 сарын 3-нд 12 цагт ангид хурал хийх болон ангийхний уулзалт болсон. Бүх юм бэлэн болсон байж. Маргааш өглөө 6 цагт нисэх дээр очоод 7.10-т ниснэ. Баян-Өлгийд 2 хоноод цаашаа Алмата руу нисэх юм гэнэ. Баян-Өлгийн нислэг 7 хоног бүрийн Даваа, Пүрэв гаригт нисдэг юм байна. Аа харин Өлгийгөөс Алмата хүрэх нислэг 7 хоногт ганц Лхагва гаригт ниснэ. Хэрэв бид Пүрэв гариг буюу 1 сарын 7-нд гарсан бол тэндээ дахиад 6 хоног хүлээвэл аль хэдийн 13 болчино.

Ангийхан бүгд үдэлтийн байдалтай харагдсан. Бидэнд хандив өргөснийг энд хэлэхгүй байж болшгүй нь. Нарийн ширийн тоог нь би сайн мэдэхгүй ч Тэлмүүний аав бидэнд 50'000 төгрөг сайн яваарай гэсэн ерөөлийн доор өгсөн. Харин ангийн хүхэд тус бүр бага зэрэг мөнгө босгосоор 90'000-ээд мянган төгрөг болж нийтдээ 140 гаруй төгрөг(миний л мэдэж байгаагаар) бидэнд өгсөн нь их хэрэг болсон билээ. Мөнгөн дүн чухал биш гол нь бидэнд маш их урам зориг өгч итгэл найдвар хүлээлгэж байгаа нь энэ. Бүгдэнд нь маш их баярлалаа гэж дахин хэлье ээ.

Болор Ундармаа 2 тэр өдөр нэг л онцгой.(Тэрнээс хойш өнөөг хүртэл тасралтгүй онцгой). Би анх удаа л харж байгаа нь тэр.
Болороог бас дажгүй туршлагатай гэж бодоод юу юу авч явах шаардлагатай вэ гэж асуугаад хэлснээр нь юмнуудаа авч явдаг. Гэтэл хожим бас ийм л юм хэрэгтэй байж гэж бодож л байсан. Жишээ нь: Төрийн далбаа, монгол төгрөг, сувенир г.м. Тэгэхээр Болороо суга гэсэн үг...лол

Энэ 2-г хараад ангид шал дэмий суугаад байх зав байсангүй. Учир нь тэр өдөр амжуулах ажил маш их байлаа. ХАвкаас Суурийн Ipod-ийн авна, цэнэглэгч авна, оймс улавч авах, цагаа засуулах бас энд тэнд ирж бууз идээч гэсэн урилга. Ангиас Суурь баавгай 2-г дагуулаад гарлаа. Авахыг зорьсон бүх юмаа аваал мөнгө яг дууслаа. Бас баавгайгаас 2 чихэвчний оролттой МП-г нь гуйж авав. Энэ нь хожим Болор бид 2-т зөндөө их хэрэг болсон. Онгоцонд зэрэгцээ сандалд 2-лаа зэрэг амаа хөдөлгөөд 2-лаа зэрэг хөдөлгөөн хийгээд л баллана шүүдээ.
Ангид иртэл ангийхан тарчиж. Хавк ирцэн мань явахаа больцоон гээд Б-д покэрдож байхым. Тэгээд Баавгайгаас хэдэн Монте Кристо авчаад харих гэтэл Бүрнээ өнөөх домог болсон Миллионд бүгд байна хүрээд ир гэж залгадаг байгаа. Бүгдийн дагуулаад Миллион орлоо. Тухайн үед манайхан миллионоор эхний хэдэн удаа л үйлчлүүлж байв. Энд тэндээс дуудаад байвч нөхөдтэйгөө нэг сэтгүүл уншчаад гарахаар шийдэв. Үтэр түргэн урдхаа дуусгачаад тэнд байсан хүн бүрийн урд очиж хувийн салах ёс гүйцэтгэчээд хавк суурь 2-ыгоо дагуулаад тэндээс яаран гарав. Өвөөгийнд очиж бууз идчихээд бас гар цайлгах хэдэн монгол төгрөгөөр мялаалгуулаваа. Бас өөр газраар явсааран явсааран оройн 21.30. Бэлдсэн хувцас нтр юу ч байхгүй. Баатархүүтэй хэвж нилээдгүй юм ярьж байгаад салах ёс гүйцэтгэв. Гэртээ ирээд бүх юмаа бэлдэв. Хувцаснуудаа боож байхад аав загнаад болдоггүй яасан их хувцас юм.. Гэтэл над шиг бага хувцастай над шиг жижигхэн ачаатай хүн манайхны дунд байсангүй. Ipod 2 МП утасандаа дуу хуурнуудаа хийх гэж бас бөөн юм болов. Хуулж байхад КОМ-ийн арзээтэг салж малж т1тэж уур хүргэнэ. Хаа очиж хөгжимний асуудал Болор бид 2-т тулгараагүй ээ. Баавгайгийн 2 оролттой МП, миний баттерейгаар ажилладаг цагаан МП, Суурийн цагаан IPod, 1gb мемори-тэй утастай явсан. Аа бас тэр чинь тактиктай сонсоноо. Онгоц эсвэл зүгээр суух зэрэг зэрэгцэж суусан үед баавгайгийн 2 оролттой МП-г ашиглана, орой унтах хичээл хийж байх үед утасаа ашиглана, харин зүгээр үед МП Ipod-oo нэг нэгээр нь авчина. хэхэ. Аавын өгсөн арц хүжийн авах юмнуудаа баглах зэрэг ойр зуурын юмаа бэлдээд усанд орж барьсаар байтал 2 цаг өнгөрч байх юм. Унтыдөө гээд хэвтэв. Унтъя ч гэж 2 цаг унтаал эргээд босох газар байлаа. Зарим хүн амьтан руу үдэлтийн мсж этр бичиж байтал унтцан байлаа.....
Маргааш Каз явна.............


Үргэлжлэл бий....

No comments:

Post a Comment